Сайн байна уу, 

Баясаа, Даша 2 мэндчилж байна.


Бид анх ажлын шугамаар танилцан дотносож, нэг өдөр хорвоо дэлхийн хамаг юмыг ярилцаж байгаад ижил төрлийн зүйл хийхийг хүсдэгээ мэдсэн юм. 

Баясаа маань урд нь хүүхдүүдэд зориулсан контент хийх гэж оролдож байсан бол, би хүүхдийн ном хэвлэх юмсан гэсэн мөрөөдөлтэй байв. Бид 2 нийлээд 6 хүүхдийн ээж, дор бүрнээ үндсэн ажилтай хүмүүс ч гэлээ энэхүү нэгэн мөрөөдлөө биелүүлэхээр сэтгэл шулуудав. 

Нар Сар Одыг тодорхойл гэвэл бид үлгэрийн, тайван, удаан, дулаан, зөөлөн, уран, хайраар дүүрэн гэж хэлнэ. Учир нь бидний хэвлэх ном болон нийтлэлүүд ийм л мэдрэмжийг уншигч хүүхдүүд болон тэдний ээж аавд өгнө гэдэгт итгэж байна.


2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.